Бидний тухай

Биднийг сонгох шалтгаан

Манай улсад маш олон аудитын компаниуд аудит болон баталгаажуулалтын үйлчилгээг хүргэж байна. Биднийг сонгох гол шалтгаан бол ажлын арга барил, үүрэг биелүүлж буй байдал, болон мэргэжлийн ур чадвартай баг хамт олонд оршдог. Тиймээс бид баталгаажуулах ажлын төлөвлөгөө, илрүүлэлтийн болон бизнесийн эрсдлийн дүн шинжилгээ, гэрээт ажлын багийн ажлыг удирдан зохион байгуулах, хяналт тавихад ихээхэн ач холбогдол өгөн ажилладаг билээ. Бидний хүргэж буй баталгаажуулалтын үйлчилгээний үр дүнд та сэтгэл ханамжтай байх болно гэдэгт бид итгэлтэй байна.

Эрхэм зорилго

Үнэн бодит, олон улсын жишигт нийцсэн чанартай үйлчилгээнд тулгуурласан харилцагчдынхаа итгэл найдварыг хүлээсэн тэргүүлэгч байгууллага болохын төлөө ажиллах болно.

Алсын хараа

Олон улсын стандартын дагуу баталгаажуулалтын үйлчилгээний чанар, хүртээмжээр дотоодын зах зээлд хувь нэмэрээ оруулах. 

Аудит

Бид аудитыг Олон улсын аудит ба баталгаажуулалтын стандартын зөвлөлөөс баталсан аудитын олон улсын стандартын дагуу хийж гүйцэтгэнэ.

Аудит баталгаажуулалт

Аудит нь хөрөнгө оруулагчдад хөрөнгө оруулалтын шийдвэрээ гаргахын тулд үнэн зөв, бодитой, ойлгомжтой мэдэгдэл өгөх ёстой.